“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилчид ВИТАМИНЫ дутагдалд орсон бололтой!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-08-07

“Тавантолгой төмөр зам”-ХХК-ийг татан буулгаж “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэчихсэн. Гэсэн ч бие даан санхүү захиран зарцуулах эрх нь хүчин төгөлдөр хэвээрээ байгаа нь харамсалтай. Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу хэмнэ, гамна гээд ч барахгүй байна.

Өмнөх удирдлага нь төрийн мөнгийг дур захиран зарцуулж, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэргээр ААВЫН ХААЛГА татахад бэлэн болоод олон улс даяар эрэн сурвалжлагдаж байгаа. Шинэ удирдлагууд нь өмнөхөөсөө сургамж авахгүй төсвийн мөнгийг хий дэмий, үр ашиггүй зүйлд зарцуулсаар байна.

Тодруулбал, “Тавантолгой төмөр зам” ХХК нь төрийн мэдлийн 41 сая 936  мянган төгрөгөөр 500мг С витамин 682 ширхэг, Мульти витамин 682 ширхэг, 1000мг Д витамин 682 ширхэгийг тус тус худалдан авах тендерийг 2023 оны 08 дугаар сарын 03-ний өдөр зарласан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.198.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.