Иргэд нь үерт өртөж, АМЬ ЭРСДЭН САНДАРЧ байхад НЭМҮТ-с зохион байгуулсан нь ФЕСТИВАЛЬ БАЙНДАА ТУССАНГҮЙ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-08-08

Сүх далайтал үхэр амар гэж үгтэй. Манай төрийнхөн яг ийм сэтгэлтэй болжээ. Тухайлбал бороо, үерийн улмаас хотод их хэмжээний хохирол учирч, иргэдийн амь нас эрүүл мэнд эрсдэлтэй нөхцөл байдалд орсон. Энэ бүхнийг анхааруулж, олон нийтэд сурталчилан таниулах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ёстой байгууллага нь ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЗҮЙ БУСААР ҮРЭЭД сууж байсан нь харамсалтай.

Тухайлбал иргэд олон нийтийг эрүүл амьдралын зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах, нийтийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхэд иргэдийн оролцоо салбарын уялдааг хангах зорилгоор “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндсний ФЕСТИВАЛИЙГ зохион байгуулжээ.  Дээрх арга хэмжээнд татвар төлөгчдийн 11.8 сая төгрөгийг зарцуулсан.

Гэтэл байндаа тусаагүй бололтой. Үерийн улмаас иргэд орон гэртгүй болж, улмаар хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй хэвээр байна. “Эрүүл монгол хүн” бус харин ч ЭРҮҮЛ БУС ӨВЧТЭЙ МОНГОЛ ХҮНИЙ тоо нэмэгдсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.135.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.