Иргэд нь ҮЕРТ автан ҮХЭЖ БАЙХАД яам тамгынхан 60 САЯАР БЭЛЭГ ДУРСГАЛ худалдан авчээ!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-08-12
Улсын нийслэл Улаанбаатар хот үерийн усанд автаад, иргэд нь усанд үйж үхээд, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Гэтэл яам тамгынхан татвар төлөгчдийн мөнгөөр ХУРАЛ ЦУГЛААН хийж, улмаар гадны зочдод БЭЛЭГ СЭЛТ тарааж байгаа нь ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ болов.

Тодруулбал, 4.2.4.хэмнэлтийн горим баримталж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дагавар нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх, 4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх; 15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглосон байдаг.

Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яамны албан тушаалтнууд иргэдийн үхэл хагацлыг ч үл хайхран, үер усны аюулыг тоолгүйгээр гадны зочдыг урьж, бэлэг дурсгал өгсөн байна.

БАРИМТ: Эдийн засгийн хөгжлийн яам нь 2023 оны 06 сарын 23-нд “Марис трейд” ХХК-тай 11,5 сая төгрөгийг гэрээ байгуулж 450 гаруй зочдод АРЬСАН МАТЕРИАЛТАЙ 450 ширхэг нэрийн хуудас, “Ханбогд кашмер” ХХК-тай 40 сая төгрөгийн гэрээ байгуулж 450 ширхэг ноолууран ороолт, “Эс Ай И” ХХК-тай  хамтран 20 сая төгрөгийн үнэ бүхий 1250 ширхэг орчуулгын чихэвч зэргийг худалдан авчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.208.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.