ХЯТДААС худалдаж авсан XIAmen  XML6105J15C шинэ автобуснуудаа 400 саяар ЗАСВАРЛАХ аж!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-08-14

Улаанбаатар хотод 2022-2024 онд нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийнэ. Нийтдээ 1500 орчим шинэ автобус оруулж ирнэ хэмээн хотын дарга мэдэгдэж байв. Тэгвэл “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ынхан 400 сая төгрөгөөр “ШИНЭ АВТОБУСНЫ СЭЛБЭГ” авах тендер зарлажээ.

Хотод ирээд үйлчилгээнд яваад удаагүй байгаа автобуснуудынх нь ШИЛ ХААРЧ унаад байгаа бололтой. Тухайлбал XIAmen  XML6105J15C загварын  ХЯТАД автобусны шилийг солиход татвар төлөгчдийн 400 саяыг зарцуулах гэж байгаа нь харамсалтай.

Засгийн газраас баримталж буй бодлого нь сайн чанарын АВТОБУС ХУДАЛДАН авна гэсэн бодлого байтал 2020 онд худалдаж авсан АВТОБУСНУУД нь ийнхүү гурван жил ч хүрэлгүй хэмхэрч байгаа нь харамсалтай. 2022 онд үйлдвэрлэсэн, евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай евро V дизель хөдөлгүүртэй. Мөн хана, тааз, шал нь гал, усанд тэсвэртэй, цонх нь бууралттай, хүйтний улиралд цантдаггүй, давхар /вакум/ шилтэй гэж байсан автобуснууд эхнээсээ ЗАСВАРТ ОРОХ гэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.133.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.