Соёлын яамны удирдлагууд НЭГ ӨДРИЙН ДОТОР 260 сая төгрөг үрж ТОГЛОЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-08-14

Соёл урлагийн салбарынхан ЦАЛИНГАА НЭМЭХГҮЙ БОЛ наадмаар дуулахгүй, урлагийн концертод оролцохгүй гэж мэдэгдсэний хүчинд 150 мянган төгрөгөөр цалингаа нэмүүлсэн. Харин сумдын соёлын төвийнхөнд олигтой тайз, хангалттай санхүүжилт байхгүйн улмаас хагас хугасхан л байдаг. Гэтэл толгой яамны удирдлагууд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ёстой наргиж байдаг харамсалтай.

Тодруулбал 2023 оны 06 сарын 14-ний өдөр Соёлын яамны Төрийн нарийн бичийн дарга Ч.Энх-Амгалан зардал батлах тухай А/63 тоот тушаал гаргаж “Шинэ сэргэлтийн бодлого АНХАН ШАТ 2023” зөвлөгөөнд 190 сая 707 мянган төгрөг, тус зөвлөгөөний контент нэвтрүүлэг бэлтгэхэд зориулж 70 сая төгрөгийг тус тус гаргасан байдаг. Гэвч дээрх тушаалын зарцуулалт нь өнөөг хүртэл ямар нэг ҮР ДҮНД ХҮРЭЭГҮЙ, хий дэмий төсөв үрсэн зүйл болсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.117.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.