ТӨБЗ-ын дарга Б.Цэнгэл "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-иас 180 саяыг АВЧ БАЙНА
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-08-24

Төрийн мэдлийн бүх төрлийн байр савыг Б.Цэнгэл дарга мэддэг. Тэрбээр 2023 оны 08 дугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-тай төрийн өмчгийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуужээ.

 Ингэхдээ Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, жигжид жавын гудамжинд байрлах 1267,04м2 хоёр давхар барилгын 1000м2 талбайг албан тасалгааны зориулалтаар түрээслэсэн. Ингэхдээ нэг метр квадрат талбайг НӨАТ орсон үнээр 15000 төгрөгөөр тооцсон бөгөөд нэг сард 15 сая, нэг жилд 180 сая төгрөг байхаар тооцсон байна. Үндсэндээ жил бүр Төрийн өмчийн хороонд 180 сая төгрөг төлдөг гэсэн үг. Манай улсад өнөөдрийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчийн үйлдвэрийн газар нийтдээ 102 байна. ТӨБЗГ-ын харьяанд өнөөдөр өөрийн хувьцаа эзэмших эрхээ хэрэгжүүлээд явж буй төрийн өмчит 49 компани бий.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.148.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.