ХЯТАД компанийн 51% эзэмшдэг Б.ЦЭНГЭЛ Монгол ТӨРИЙН ӨМЧИЙГ ЗАХИРЧ байна!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-08-25

Төрийн бүх өмчийг мэддэг хамаг бүдүүн дарга нь Б.Цэнгэл гэгч эрхэм. Өөрийн хүмүүсээ улсын үйлдвэрүүдэд шахчихаад тэднээсээ аажимдаа ашиг хувь хүртээд суудаг байхыг үгүйсгэхгүй нөхөр. Түүний тод жишээ хувийн хэвшлээс ТӨР ДЭЭРЭМДЭЖ авсан ХӨТӨЛ “ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭР” дэх удирдлагын багийн зарим нөхөд. Компанийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Б.Цэнгэл даргын шахааны хүмүүс байдаг” хэмээн хэвлэлээр ярьсан удаатай.

“Эрдэнэс Монгол” групп, “Эрдэнэт үйлдвэр”, “Цемент шохой” үйлдвэр зэрэг төрийн хамгийн мөнгөтэй, том үйлдвэрүүдийн өмч хөрөнгө, байр савыг мэдэлдээ авчихсан энэ эрхэмийн орлого нэлээд анхаарал татна. Тухайлбал 2022 онд АТГ-т мэдүүлсэн шинэчилсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь үзвэл 53 саяын орлоготой, нийтийн нэг орон сууц, зуслангийн нэг байшин, үйлчилгээний байр нэг, хоёр оффис, нэг гэр, хоёр авто гарааш зэргээ 1,2 тэрбумаар ҮНЭЛЖЭЭ. 75 саяын үнэтэй “Toyota Rav 4” машин унадаг бол эзэмших эрхийн 1 га болон 0,7 га газраа 160 саяаар тооцсон байна.

190 саяын үнэт эдлэл, 31 саяын хадгаламжтай, бусдаас 259 саяын АВЛАГАТАЙ гэжээ. Ашигт малтмалын хайгуулын болон гадаад худалдааны чиглэлийн “ДНЦ” ХХК-ийн 50 хувь, арьс боловсруулах үйлдвэрлэл, худалдааны “МОНАШ” ХХК-ийн 25 хувь, хятад хөрөнгө оруулагчтай “Монголиан ЭЛ БИ ЭС” ХХК-ийн 51 хувийг тус тус эзэмшдэг хөрөнгөлөг нэгэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.173.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.