Есөн дүүргийн хамгийн баян 6,5 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ засаг дарга Н.БАЯРМӨНХ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-08-29

Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарыг хөрөнгөөрөө тэргүүлэгч нь хөгжлөөрөө сүүлдэгч Баянзүрх дүүргийн Засаг дарга Нацагийн Баярмөнх юм. Томоохон зах, худалдааны төвүүдтэй тус дүүрэг хүний хөгжил болоод хорооны өнгө үзэмжээрээ хамгийн сүүлд ордог. Ядуурал, ажилгүйдэл, хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэл, элдэв гэмт хэрэг зөрчил гагцхүү Баянзүрх дүүрэгт түгээмэл болдог нь харамсалтай. Тэрч утаагаараа нийслэлд долоон төлөөлөгчтэй. Гэвч иргэд нь үерийн усанд живж, улмаар амь насаа алдсан харамсалтай хэргийн золиос болоод байна. Энэ бүх асуудлыг шийднэ, засна, ядаж л хогноос нь салгана гэж амлаж, хамаг эрх мэдлийг өвөртөлсөн эрхэм нь Н.Баярмөнх тэргүүтэй удирдлагууд юм.

Нийслэлийн 1,6 сая иргэн, тэр дундаа Баянзүрх дүүргийн 350 мянган хүнийг төлөөлж нийслэлийн хуралд суудаг Н.Баярмөнх төлөөлөгч ИРГЭДЭЭ ДОРОМЖЛОН САЛААВЧ ГАРГАЖ, МУУХАЙ ОРИЛЖ ХАШГИРСАН гэхээр дүүрэг хорооны ажил тааруу, унжуу сулбагар байх нь ойлгомжтой мэт. Нэг тойргийнхоо төлөөлөгч М.Тулгатын өмнөөс САЛААВЧ ГАРГАЖ  хэнэггүйтсэн Н.Баярмөнхийн хувьд хангалттай хөрөнгөтэй, халаас зузаантай эрхэм юм.

АТГ-т мэдүүлсэн 2022 оны хөрөнгө орлогоос нь сөхөж үзвэл Түүний  жилийн  орлого  269  сая төгрөг бол гэр бүлийнх нь гишүүд  359 сая төгрөг олдог.   6.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй.  1.2  тэрбум төгрөгийн газар, 167 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Lexus маркийн автомашин эзэмшдэг.  “ТИ Эйч Холдингс “ ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Хоёр дахь удаагаа нийслэлийн иргэдийн хуралд Баянзүрхчүүдийг төлөөлөн суугаа энэ эрхэм 2020 оноос дүүргийн Засаг дарга болсон. 2023 оны 08 сарын эхээр болсон үерийн улмаас гурван хүний амь эрсдэв. Тэр үүссэн нөхцөл байдалд ямар нэг арга хэмжээ аваагүй, харин ч бусдын үхлээр УЛСТӨР ХИЙЖ хэн нэгэн рүү САЛААВЧ гаргасан увайгүй нөхөр!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.