Гишүүний ЭРХ “цүнхэлчихсэн” яваа “СУМАН ГҮН”-ИЙ СҮХЭЭ 2 тэрбумын ХОЁР ОРОН СУУЦТАЙ!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-09-02

Нийслэлийн хамгийн их хүн ам, газар нутагтай Баянзүрх дүүргээс хотын иргэдийн хуралд хоёр дахь удаагаа сонгогдсон төлөөлөгч “СУМАН ГҮН”-ий Б.Сүхбаатар юм. Сонгогдсон тойрог, нэр дэвшсэн дүүрэгтээ боломжоороо ажиллаж, “боов тарааж”, бэлэг гардуулж явсаахр 2016-2020, 2020-2024 онуудад хоёр ч удаа нийслэлийн иргэдийн хурарлд төлөөлөгчөөр сонгогдон, улмаар нийслэлийн удирдлагын багт ажиллаж байгаа эрхэм. Мэдээж дараагийн зорилго нь УИХ-ын болчих санаатай. Үндсэн хуулийн нэмэлтээр УИХ-ын гишүүдийн тоог 126 байхаар хуульчилсан. Тэгэхээр хоёр сонгогдсон түүнд бол дараагийн шат ойрхон байгаа нь гарцаагүй. Б.Саранчимэг, Б.Энхбаяр нар шиг тойрогтоо ч үзэгдэж харагдахгүй нуугдаад явж байгаа биш, зам тавих, орц гарц чөлөөлөх, байшин дулаалах гэх мэт өдөр тутмын шахуу ажлуудад оролцчихсон гүйж яваа харагддаг.

Тэрбээр 1998-2002 он Аялал жуулчлалын удирдлагын дээд сургууль /БАКАЛАВР/, 2008 он Удирдлагын академийн Бизнес удирдлага, 2012-2014 он Удирдлагын академийн Төрийн удирдлагын ангийг төгссөн. "Суман гүн трэйд"-ийн захирал, “Улаанбаатар Бизнес хөгжлийн төв” НӨҮГ-ын дэд захирал, TV10” телевизийн захирал, Эрүүл хүнс” ХХК-ийн захирал, “НОСК”-ийн захирал, нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар тус тус ажиллаж байгаад Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу орлогч байхаа больж зөвлөх болсон.

Говь-Алтай аймгийн харьяат, “Хантайшир уулын аймгийн 100 жил”-ийн ойн наадмын Ерөнхий зохион байгуулагчаар ажилласан тэрбээр 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгөдөө жилд 38 сая төгрөгийн орлогтой гэсэн бол 2 тэбрум 31 саяын үнэтэй хоёр орон сууц, нэг үйлчилгэээний обекттой, дөрвөн сая 500 мянган төгрөгийн эзэмших эрхийн хоёр газартай, 9 сая 700 мянган төгрөгийн хадгаламжтай, “эрүүл хүнс” ХХК-ийг 100 хувь эзэшдэг гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.134.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.