Ганбямбын хүү Дөлгөөн 1 тэрбум 687 саяын ХӨРӨНГӨТЭЙ, 535 саяын ЗЭЭЛТЭЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-09-06
Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн нь Хэнтийгээс 3 удаа УИХ-д сонгогдож байсан, Хэнтий аймгийн засаг дарга асан Н.Ганбямбын хүү юм.

Г.Дөлгөөн нь анх 2008-2010 онд Монголбанкны төлбөр тооцооны бүртгэлийн газар НЯГТЛАН БОДОГЧООР ажиллаж эхэлсэн. 2014-2015 онд Люксембургийн Вант Улс “Шродерс” хөрөнгө оруулалтын санд шинжээч, 2016-2018 онд Хөгжлийн банканд Дэд захирал бөгөөд ЭҮУГ-ын захирал, 2018-2020 онд Төрийн банканд Гүйцэтгэх захирал, 2020 оны 5 сарын 7-нд Монголбанкны ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР томилогдсон бөгөөд өнөөг хүртэл ажиллаж байна.

Түүний боловсролын байдал 2004-2008 онд Монгол Улсын Их Сургуульд Олон улсын эдийн засгийн бакалавр, Люксембургийн Вант Улсад Банк, санхүүгийн магистраар сурч байжээ.

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөний жилийн орлого 152 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 101 сая төгрөг байна. Тэрээр 165 сая төгрөгийн 40 адуу, 140 үхэр, 420 хонь, 87 ямааг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. 62 сая төгрөгийн үнэтэй LEXUS RX 350 машин,  Нийт 1 тэрбум 120 саяын үл хөдлөх хөрөнгөд 1 амины орон сууц, 2 нийтийн орон сууц, эзэмших 0.07га-2, ашиглах 10м/кв газар багтжээ. Тэргүүн дэд ерөнхийлөгчийн хувьд хадгаламждаа 313 сая төгрөгтэй, 535 саяын зээлтэй. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийн нэгдлийн 1%, Эс ди Солюшнс ХХК 100% хувьцааны ногдол ашгийг эзэмшдэг.

Г.Дөлгөөний орлого нь Төрийнбанкны Гүйтгэх Захирал байх үед буюу 2018-2019 онд 274 саяас 455 сая болж өссөн бол Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсноос хойш 2020-2022 онд орлого нь 473 саяас 152 сая болж буурчээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.52.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.