ЧД-ийн засаг дарга Н.Батсүмбэрэл хадгаламжиндаа 160 сая, 705 саяын хөрөнгөтэй
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-09-06
С.Амарсайхан Улаанбаатар хотын захирагч байхдаа 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлийг томилсон.  

Тэрээр 2006 онд МУБИС-Түүх-Нийгэмийн ухааны багш, 2008 онд Боловсролын удирдлагын магистр, 2008 оноос Улстөрийн ухааны докторант зэрэгтэй. 2006 оноос МАН-ын хороонд улстөрийн ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн жилийн орлого 61сая, гэр бүлийн гишүүдийн орлого нь 9 сая 200 мянган төгрөг байна. Тэрээр 61 сая төгрөгийн 150 ямаа, 10 үхэр, 3 тэмээ, 22 адуу, 15 хурдан удмын  адуу, 90 сая төгрөгийн үнэтэй  BMW X5 машинтай. Нийт 300 саяын үл хөдлөх хөрөнгөд нь 1 нийтийн орон сууц, 1 авто зогсоол, эзэмших 699м/кв-1, эзэмших 700м/кв-3 газартай. Засаг даргын хувьд хадгаламждаа 160 сая төгрөгтэй, 23 саяын үнэт эдлэлтэй, 85 саяын зээлтэй. Эрдэнэс Таван Толгойн 2144ш хувьцааг эзэмшдэг гэж 2022 оны АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.

Засаг даргын албан тушаалд томиглогдсоны дараа төсвийн мөнгөний хяналтын тухай хууль зөрчин хивс, уран зураг, суулт шахалтын иж бүрэн ком, ipad худалдаж авахад 65 сая төгрөг зарцуулж багагүй шүүмжлэлд өртөж байсан билээ.
Н.Батсүмбэрэл 2018-2020 онд 52 саяас 200 саяын орлоготой байсан бол 2021-2022 онуудад 98 саяас 61 саяын орлоготой болж буурсан байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.209.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.