Боловсролд зориулах 47 сая төгрөгийг ХООЛ ЦАЙНД ҮРЖ, ходоодоо баярлуулчихжээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-09-12

Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа “Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн” гэгч нэгэн байгууллага бий. Сурагчдын сурах бичгийг зохион бүтээхэд бодлогын тайлбар хийх, гадна дотны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хичээлийн жилд боловсролын салбарт юу хэрэгтэйг яамандаа судлаж гаргаж өгөх үүрэгтэй уг байгууллагын удирдлагууд боловсролд зарцуулах мөнгийг ХООЛ ЦАЙНД зарцуулжээ.

БАРИМТ НЭГ: “Тотгвортой хөгжлийн боловсролын төлөх хамтын санаачилга, түншлэл 2023” үндэсний чуулганыг 2023 оны тавдугаар сарын 17-нд Корпорейт зочид буудлын хурлын танхимд зохион байгуулсан. Ингэхдээ танхимын түрээс болон хоёр удаагийн кофе цай, брейкт 19 сая 980 мянган төгрөгийг зарцуулсан байна.

БАРИМТ ХОЁР: “Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, хэвлэх чиглэлээр хүчний нөөцийг чадахжуулах” сургалтыг 2023 оны зургаадугаар сарын 05-09-ний өдрүүдэд зохион байгуулахдаа 9 сая 200 мянган төгрөгийг зарцуулсан.

БАРИМТ ДӨРӨВ: Мөн оны 05 дугаар сарын сүүлээр “Отос катеринг” ХХК-тай гэрээ байгуулж 18 сая төгрөгийг хоол цайнд зарцуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.223.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.