''СОШИАЛЧИН САЙД'' Б.Бат-Эрдэнэ 550 саяын үл хөдлөх хөрөнгөтэй
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-09-19

 

Б.Бат-Эрдэнэ нь 2021 оны нэгдүгээр сарын 18-нд Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайдаар томилогдсон. Уг албан тушаалд томигдлогдхын өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга байсан билээ.

Тэрээр 1999 онд Улаанбаатарын Их Сургуулийг Түүх судлаач, Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. 2002-2003 онд БНСУ-ын Ханжин группийн Топас академийг "Агаарын тээврийн холбооны иргэний зорчигч тээврийн мэргэшил"-ээр суралцсан. 2010 онд Улаанбаатарын Их Сургуулийг Түүхийн ухааны боловсролын магистр зэргээр төгссөн. 2013 оноос МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуульд Улс төрийн судлалын докторантаар зэрэг ахиулж боловсрол эзэмшжээ.

Бат-Эрдэнэ сайд нь сошиалд идэвхтэй эмзэг сайд юм. Өөрийнх нь тухай шүүмжтэй хандсан өгүүлбэрт ч хариу өгч заргалддагаар нь хэвлэлийнхэн андахгүй. Хувь хувьсгалын ажлаа сошиалаар амжуулж хэрхэн хандалт авахаа тун сайн мэднэ. Нүхэн жорлонгуудыг нурааж ЭКО жорлон барих тухай улиг болтол нь ярьсаар Жорлон сайд гэх урт нэрийг хүртэл аваад амжсан.

БОАЖ-ын сайдын жилийн орлого 90 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 21 сая төгрөг байна. Үл хөдлөх хөрөнгөө 550 саяар үнэлсэн бөгөөд үүнд нь нийтийн орон сууц 1 өмчлөх эрхийн 400м/кв газар зэрэг багтжээ. Б.Бат-Эрдэнэ нь хадгаламждаа 14 сая төгрөгтэй 155 саяын зээлтэй. . "Монгол Тулгат Финанс ХХК" 150000ш, "Монмарт трэйд ХХК" 100ш хувьцааг тус тус эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.

 

Мөн Б.Бат-Эрдэнэ сайд дуучин Д.Болдод Нүхтийн аманд 2,5 га газар бэлэглэсэн гэх асуудлаар хэсэг шуугиулаад амжсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.224.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.