Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайханы жилийн орлого 27 сая төгрөг
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-09-20

Г.Элбэгсайхан Оюуны өмчийн газрын дарга болсноос хойш хөрөнгө орлого эрс буурчээ

Г.Элбэгсайхан нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 1994 онд нийслэлийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006 онд Английн Эксетерийн их сургуулийг тус тус төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 онд “Балко” ХХК-д хуулийн зөвлөх, 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, 2012 онд Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга, 2013-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж, төрийн албанд тэр дундаа хууль эрхзүйн салбарт тасралтгүй 18 жил ажилласан туршлагатай аж.

2021 оны 10 сарын 20-нд Оюуны өмчийн газрын даргын албан тушаалд томилогдсон.

Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайханы жилийн орлого 27 сая 768 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 6 сая төгрөг байна. Нийт 366 саяын үл хөдлөх хөрөнгөд нь 1 нийтийн орон сууц, 1 авто зогсоол багтжээ. Даргын хувьд хадгаламждаа 2 сая төгрөгтэй, Эрдэнэс Таван толгой ХК 2144ш хувьцааны ногдол ашгийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.

Тэгвэл Оюуны өмчийн газрын даргын Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байхдаа мэдүүлсэн ХОМ-т жилийн 25 саяын орлоготой, гэр бүлийн гишүүдийн орлого 60 сая төгрөг. 920 саяын үл хөдлөх хөрөнгөтэй. 100 саяын BMW X-6 машинтай. Мөн 280 саяын хадгаламжтай 97 саяын зээлтэй гэж мэдүүлсэн байна.

Даргын суудлаас бууж үзээгүй даргын орлого огцом буурах шалтгаан юу байв?!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.89.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.