М.ИДЭРБАТ дарга  “ОВООНЫ НААДАМ”  хийх нэрийдлээр ХУВЬ ХҮМҮҮСИЙН ДАНСААР ИХ ХЭМЖЭЭНИЙ ГҮЙЛГЭЭ ХИЙЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-09-26

Татвар төлөгчдийн мөнгөөр найрлаж дуусдаггүй дарга нар гэж байх. Тодруулбал Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат захирамж гаргаж Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадамд 10 сая төгрөгийг ДЭМЖЛЭГ үзүүлжээ. Монгол Улсын Их хурлаас “Төрийн хэмнэлтийн тухай хууль”, Засгийн газрын “Хэмнэлтийн тогтоол” зэргийг ноцтой зөрчиж татвар төлөгчдийн мөнгөөр наадам хийсэн нь анхаарал татаж буй. Түүнчлэн “Алтан овоо”-ны тахилга нэрийдлээр хувь хүмүүсийн данс ру уих хэмжээний гүйлгээ хийжээ. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Төрийн нэрийн өмнөөс ажил үйлчилгээ явуулж байгаа бол төрийн сангаар заавал гүйлгээ хийгдэх ёстой.

Гэтэл Э.САНСАРТАЙВАНЫ 5645.... дугаартай Хаан банкны данс руу 26 сая төгрөг, Э.Энхжаргалын 5630........ дугаартай Хаан банкны харилцах данс руу 10 сая төгрөг, Б.Мөнхбаатарын 5630....... дугаартай Хаан банкны харилцах данс руу 114 сая, Н.Алтангоогийн 5062...... хаан банкны данс руу 6 сая төгрөг,  мөн “Дарьганга катеринг” ХХК-ийн 5905....... дугаартай Голомт банкы данс руу 132 саяыг хоолны мөнгө, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн хөлс гэж 80 сая төгрөг гэх зэргээр гүйлгээ хийжээ.

Эдгээрээс үзвэл төсвийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, зориулалт бусаар гүйлгээ хийсэн, хувь хүний данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь ноцтой алдаа байж болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.229.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.