Татвар төлөгчдийн 39 САЯ 600 МЯНГАН төгрөгөөр НӨАТ-ын СУГАЛАА ЯВУУЛДАГ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-09-28

Монголчууд 2015 оноос хойш нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтынхоо тодорхой хувийг буцаан авдаг. Энэ үйлчилгээ нь яваандаа телевизийн сугалаат нэвтрүүлэг зохион байгуулдаг байна. Тодруулбал Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв нь “Медиа боловсрол суваг” ХХК-тай хамтран сугалаа зохион байгуулах үйл ажиллагааг шууд дамжуулах хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

Ингэхдээ 15 минут шууд нэтврүүлэг зохион байгуулах ба нэг минут нь 220 мянган төгрөг байхаар тооцжээ. 12 удаагийн шууд дамжуулалтын дугаар цацна гэж тооццон 39 сая 600 мянган төгрөг байна гэж үзжээ.  

Дэлхийн 166 улс НӨАТ-ын татвартай. Манай улс 10 хувийн татвар аваад 2 хувийг нь иргэдэд буцаан олгодог. Манайхаас бага татвар авдаг, Оман гэх мэт найман улс бий. НӨАТ-ын буцаалт олгодог ганц л улс байдаг нь Бразил. Гэхдээ Бразилын нэг л мужид буцаан олгодог.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.213.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.