Хамгийн ИХ ТӨСӨВТЭЙ Хэнтий аймагт Сүхбаатар аймгийн ЗАСАГ ДАРГА 10 САЯЫГ өгчээ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-09-28

Чингис хааны өлгий нутаг хэмээн цээжээ дэлддэг ХЭНТИЙ АЙМГИЙН удирдлагууд 100 ЖИЛИЙН ойгоо хэл ам, хэрүүл тэмцэл дунд булхай, будлиантай тэмдэглэж өнгөрүүлсэн. Морь, бөх, сур гурав нь БУДЛИАНТАЙ болсон тус айгийнханы БАЛАГ өнөөг хүртэл дуусаагүй байна. Хэнтий аймаг 2023 оны улсын төсвийн хувиарлалтаараа бусдыгаа тэргүүлсэн. Хамгийн их ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСӨВ ТАВИГДСАН аймаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Спортын сайдтай энэ нутгийнхан  ой тэмдэглэх гээд бусдаас бадар барьж, гуйлга гуйсан нь лавтай.

Мэдээж нутгийн хөрөнгөтнүүд, сайд дарга нар бэл бэнчингээсээ хамаарч хандив тусламж, өргөл барьц ахиуайг өгсөн нь тодорхой. Тус аймагт хандив өргөсөн хувь хүн албан байгууллагуудын нэрсийг жагсааж бичвэл барагдахгүй. Харин хаяа залган орших Сүхбаатар аймгийн удирдлагууд ч тал засаж ойн мэнд дэвшүүлэнгээ 10 сая төгрөгийн ХАНДИВ, ДЭМЖЛЭГ өгчихсөн байх жишээтэй.

Тодруулбал Сүхбаатар аймгийн Засаг дарга М.ИДЭРБАТ 2023 оны 07 сарын 25-ний өдрийн А/448 тоот захирамжаараа 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, мөнгийг нь Аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргажээ. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хууль болон, Засгийн газрын хэмнэлтийн бодлоготой уялдахгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.1.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.