ИНЕГ-ын НААХЗА-ы дарга П.Ганболд 1 тэрбум 355 саяын ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-10-04

Пүрэвжавын Ганболд нь ИНЕГ-т хэлтсийн даргаар 2018-2021 он хүртэл, 2021-2022 он хүртэл менежерээр тус тус ажиллажээ. 2022 оны 4 дүгээр сарын 8-нд Нисэхийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын албаны даргаар томилогджээ.

Түүний жилийн орлого нь 239 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 2 сая төгрөг байна. 1 тэрбум 255 саяын үл хөдлөх хөрөнгөд нь нийтийн орон сууц 2, зуслангийн байшин 1, гүний худаг 1 багтжээ. 238 саяын Toyota, Land Cruiser 200 машинтай. 161 саяын 2 хурдан удмын адуу, 10 хонь, 143 үхрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Албаны даргын хувьд 100 саяын эзэмших-700м/кв-2 газартай. 299 саяын үнэт эдлэлтэй. Мөн хадгаламждаа 11 сая төгрөгтэй. 150 саяын зээл, 80 саяын авлагатай. Харганат Хүлэг ХХК 1000ш, Лэндмн ББСБ ХК 14100ш, Түмэн Шувуут ХК 6746ш, Ард Кредит ББСБ ХК 6600ш, Эрдэнэс Таван Толгой ХК 4288н, АПУ ХК 720ш, Монбийф ХК 10000ш, Сэндлий ХК 1668ш хувьцааг тус тус эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.

П.Ганболд хэлтсийн дарга байхдаа жилийн орлого 60 сая гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн бол 2022 онд НААХЗГ-ын даргаар томиглогдсоны дараа орлого нь 239 сая болж өссөн үзүүлэлттэй байна

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.104.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.