ИНЕГ-Захиргаа, Удирдлагын газрын дарга Т.Батжаргал 415 саяын 9 ГАЗАРТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-10-05

 

Т.Батжаргал нь 1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Фрунзе хотын Нисэх хүчний дунд сургуулийг сөнөөгч онгоцны нисгэгч, 2002 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академийг инженер нисгэгч-агаарын тээврийн удирдлага мэргэжлээр төгссөн. Байлдааны сөнөөгч “МИГ-21” онгоцны нисгэгчээр ажлын гараагаа эхлэн улс орноо батлан хамгаалах албанд хүчин зүтгэж, дараа нь “АН-2” онгоцны нисгэгч болж эх орныхоо ой мод, бэлчээр, газар тариаланг элдэв хөнөөлөөс хамгаалах, хөдөө сумдад зорчигч тээвэрлэх зэрэг иргэний агаарын тээврийн ажил үйлчилгээ эрхэлж, 2000 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст мэргэжилтэн, хэлтсийн дарга, ерөнхий менежер, Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалыг хашиж байна.

МАН-ын Зүүний хүчний холбоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамтран үүсгэн байгуулж байсан. Нийслэлийн МАН-ын хяналтын хорооны гишүүн, МАН-ын хорооны идэвхтэн гишүүн юм.

ИНЕГ-ын захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал төрөөс жилд 1-2 тэрбумын зардлаар хоёр охиноосоо эхлээд жолоочийнхоо хүүхдийг ИНЕГ-ын тэтгэлэгт хамруулсан нь багагүй дархан эрхтэй гэдгийг харуулсан. Уг хэргээр нилээдгүй шуугиан тариад амжсан даргын хөрөнгө орлогын мэдүүлэгтээ танилц.

Захиргаа, удирдлагын газрын даргын жилийн орлого 64 сая, гэр бүлийн гишүүдийн орлого нь 60 сая төгрөг байна. Үл хөдлөх хөрөнгөө 1 тэрбум 50 саяар үнэлжээ. Үүнд нь нийтийн орон сууц 3, зуслангийн байшин 1, гэр 5, авто зогсоол 1 багтжээ. Land Cruiser 200, COROLLAFIELDERSTW машинуудаа 164 саяар үнэлсэн бол МАА буюу 1үхэр, 6 адуугаа 8 саяар үнэлсэн байна. Тэрээр Эзэмших-0.6га-1, Эзэмших-699м/кв-1, Эзэмших-700м/кв-6, Өмчлөх-573м/кв-1 гээд нийт 9 газартай. Уг газруудаа 415 саяар үнэлэв. Т.Батжаргал нь хадгаламждаа 9 сая төгрөгтэй, 371 саяын зээлтэй, 40 саяын авлагатай. Хангай говийн гурван сайхан ХХК 100%, Эрдэнэс Тавантолгой ХК 4288ш хувьцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.73.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.