Монголбанкны Ергөнхийлөгч Б.Лхагвасүрэн 341 саяын орон сууцтай, 162 саяын хадгаламжтай
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-10-05

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2019.11.22-ны тогтоолоор Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилжээ.

 

Б.Лхагвасүрэн нь 1989 онд МУИС-ийн ЭЗС- Эдийн засагч, 1999 АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр зэрэг хамгаалжээ. Б.Лхагвасүрэн нь Төв банканд 29 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд сүүлийн дөрвөн жил ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

 

Ерөнхийлөгчийн жилийн орлого 155 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 58 сая төгрөг байна. Үл хөдлөх хөрөнгөө 341 саяар үнэлсэн бөгөөд үүнд нь нийтийн орон сууц 2, зуслангийн байшин 1, өмчлөх эрхийн 0,07га газар зэрэг багтжээ. Тэрээр 120 саяын Mitsubishi, Pajero io машинтай. Б.Лхагвасүрэн нь хадгаламждаа 162 сая төгрөгтэй 150 саяын зээлтэй. . "Монолит ХХК"  60% -ийн ногдол ашгийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.

 Түүний хувьд 341 саяын орон сууц, 162 саяын хадгаламжтай, 120 саяын машинтай гэхээс өөр хөрөнгө ХОМ-тээ мэдүүлээгүй аж. Гэтэл түүнийг болон гэр бүлийнхнийг нь толгой баячуудын тоонд зүй ёсоор ордог гэж эргэн тойрны хүмүүс нь ярилцдаг. 

Монгол Банк нь 2021 оны 02 сарын 01-ны өдөр 300 000 000 төгрөгийн үнэ бүхий “Фитнессийн тоног төхөөрөмж нийлүүлэх”  МБ/202101017 тоот тендер зарлажээ. Улсын эдийн засгийн байдал хүнд, ард түмэн ажилгүй, орлогогүй байгаа хэцүү цаг үед фитнесийн төхөөрөмжүүд худалдан авахаар 300 000 000 төгрөгний тендер зарласан нь ард иргэдийг ихээхэн бухимдуулж байсан удаатай.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин нь 2021 онд Хөгжлийн банканд Хөрөнгийн, удирдлагын газрын захирлаар томиглогдсон нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн нилээдгүй шүүмжлэлд өртдөг.

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “Бэрэн групп” ХХК-ийн чанаргүй зээлийн асуудалд холбогдуулан яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн 22.1.2 буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр шалгагдаж байсан ч ямар нэг хариуцлага хүлээлгүй одоог хүртэл Ерөнхийлөгчийн албаа хашсаар байна.

Энэ мэтчилэн Б.Лхагвасүрэнгийн балаг их ч хариуцлага хүлээж албан тушаалаасаа буудаггүй гүргэр Ерөнхийлөгч аж.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.172.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.