ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа Алтан Дорнод Монгол ХХК 1553500ш ХУВЬЦААТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-10-07

 

Чимэддоржын Мөнхтуяа нь 2023 оны 1 дүгээр сарын 20-нд Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр  томилогджээ.

ИНЕГ-ын даргын жилийн орлого 54 сая, гэр бүлийн гишүүдийн орлого нь 60 сая төгрөг байна. Үл хөдлөх хөрөнгөө 364 саяар үнэлжээ. Үүнд нь нийтийн орон сууц 2, барилга байгууламж 1 багтжээ. 1 сая 800 мянган төгрөгийн үнэтэй Toyota, Mark x-машинтай. Мөн 15 саяын эзэмших-400м/кв газартай. Ч.Мөнхтуяа нь дотоодын хадгаламждаа 25 сая төгрөгтэй бол гадаадын банканд дах хадгаламжид нь 11 сая төгрөг тус тус байдаг аж. Тэрээр 106 саяын зээлтэй, 3 саяын үнэт эдлэлтэй., , Эрдэнэс Тавантолгой ХК 3216ш хувьцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Ч.Мөнхтуяагын хүү Б.Золбоо ИНЕГ-ын зардлаар нисэхийн салбарын бус мэргэжлээр гадаадад суралцсан 35 хүний нэг юм. Б.Золбоо нь АНУ-ын Сиатл, Embry Riddie их сургуульд сурна гэж 2016, 2018 онуудад 92,618 ам.доллар, 74,169 ам.доллар тус тус ИНЕГ-аас гаргуулсан. ИНЕГ-аас нийт 197,7 сая гаруй төгрөг гаргуулан суралцсан нь ч гэрээний үүргээ биелүүлээгүй аж. Уг асуудлаас болж хэвлэлийнхэн түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж бичих нь элбэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.107.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.