Орон нутагт хүүхэд АМИА АЛДАЖ БАЙХАД асуудал хариуцсан байгууллага нь ТӨСВӨӨ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛЖ байжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-10-08

Монгол улсын Их хурал, Засгийн газраас “Нэгдүгээрт ХҮҮХЭД” аяныг өрнүүлж улсын төсөвт хүүхэд хамгааллын зардалд найман тэрбум төгрөг төсөвлөн зарцуулж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Хүүхдийн тусламжийн утсанд 2021 онд 99 мянга 579 дуудлага бүртгэгдсэн бол 2022 онд 111 мянга 776 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ бол зөвхөн мэдэгдсэн хүчирхийлэл. Үүний цаана орон нутагт, орон гэртээ хүчирхийлэлд өртөж буй олон зөрчил буй. Хамгийн сүүлд Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин ор сураггүй алга болж удаан хугацаанд хайсны эцэст бусдын гарт амиа алдсан байдалдтай олдов.

Монголын хүүхдийн эрхийг хамгаалах ёстой төрийн захиргааны төв байгууллага нь энэ хүрээнд таг чиг байв. Хүүхэд хамгаалах чиглэлийн төсвийг зориулалт бусаар зарцуулжээ. Тухайлбал 2023 оны 09 сарын 28-нд “Гурван үеийн уулзалт хэлэлцүүлэг” зохион байгуулах ажилд ЗУРГААН САЯ 295 мянган төгрөг үрсэн бол “Ирмүүн сэтгэлгээ” ТББ-тай хамтран ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛ хийлгэх гэрээг 2023 оны 09 сарын 26-ний өдөр байгуулж НАЙМАН САЯ ТӨГРӨГИЙГ олгожээ.

Түүнчлэн “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” үйл ажиллагаанд 21 сая 275 мянган төгрөгийг зарцуулахаар тушаалд гарын үсэг зуржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.117.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.