ХАГАС КОКС болон АСААГЧ худалдан авах ажилд 29 тэрбум төгрөг ТӨСӨВЛӨЖЭЭ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-10-09

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын захиалгаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксон шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлын хүрээнд шахмал түлшний үндсэн түүхий эд болох хагас кокс болон асаагч худалдан авах ажилд 29 тэрбум 116 сая 100 мянган төгрөгийн тендер зарлаад байна.

 Тендерийг 2023 оны 10 -р сарын 10 -ны өдрийн 14 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 -р сарын 10 -ны өдрийн 14 цаг 30 минут-т зохион байгуулна.

 

 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Нийслэлийн бондоос 31.7 тэрбум төгрөгөөр 24,500 тонн хагас кокс гэх байгалийн нэршилтэй, коксжих нүүрстэй огт хамаагүй бүтээгдэхүүнийг оруулж ирж, энэ өвөл арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд Нисэх, Яармаг, Налайх, Дархан эсвэл Багануурт түлж үзье гэж бодож байна гэж хэлээд ихэнхи иргэдийг бухимдуулсан ч санал нийлж, дэмжих иргэд цөөнгүй байв.

Хагас кокс одоогийн шахмал түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9%, хүхэр 57.7%, үнслэг 37.2% -р бага, хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6%, хүхэрлэг хийн хэмжээ 85.5%, угаарын хийн хэмжээ 10.8%, азотын исэл 23.5%-р бага аж. Хагас кокс буюу боловсруулсан бүтээгдэхүүн ашигласнаар MNS 4585:2007 стандартын дагуу тоосонцор болон хүхэрлэг хийн хэмжээ “51-100 хэвийн” түвшинд хүрнэ гэж Эрчим хүчний яамнаас мэдээлж байсан.  
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.39.173)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.