Орхон аймаг ЦАГААНДАРЬ ЭХИЙН НОМЫН АЙЛДВАРТ 3 сая төгрөгийн ДЭМЖЛЭГ үзүүлжээ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-10-11

Орхон аймгийн засаг дарга С.Батжаргалын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн захирамжаар уг Цагаан дарь эхийн насны авшиг хайрлах дээдийн номын айлдварын зардалд дэмжлэг үзүүлэх 3 сая төгрөгийн төсөв батлагджээ.

 

Орхон аймаг  “Эрдэнэ зая бандида Гончигсүмлэн хийд”-ээс ирүүлсэн хүсэлтийн дагуу өнгөрсөн сарын 16-нд “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнд явагдсан Цагаан дарь эхийн насны авшиг хайрлах дээдийн номын айлдварын зардалд 3 сая төгрөгөөр дэмжлэг үзүүлжээ.

Уг 3 саяын зарцуулалтад

  • -Тайз техник хэрэгсэл түрээслэх \4 цаг түрээслэх\- 1000000 төгрөг
  • Хулдаасан хэвлэл \30 метр\ 660000 төгрөг
  • Цахим урилга, заллагын эх бэлтгэлүүд \2 ширхэг\-80000 төгрөг
  • Арцны уут \500 ширхэг\-500000 төгрөг
  • Хэвлэлийн зардалд брошур \760 ширхэг\-760000 төгрөг тус тус зарцуулагджээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.13.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.