Энэ өвөл УТАА БУУРАХГҮЙ бол төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан Б.БАТШАГАЙ дарга ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ!!!
Сэдэв, асуудал
/
2023-10-12

Засгийн газраас сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалд ОНЦГОЙ АНХААР утаагүй түлшний хоёр ч үйлдвэр байгуулаад амжив. Сүүлийн үед маргаан дагуулаад байгаа 177 тэрбумаар хагас кокс түлш буюу утаа гаргадаггүй ХЯТАД ТҮЛШ авах тухай яриа ч үлгэр болов. Учир нь ХУЛХИ НОГООН АВТОБУСНААС болж хотын дарга огцорсон. Хотын дарга огцорсоноос болж нийслэлийн 500 тэрбумын бонд “саатав”. Бонд саатаагүй бол ХЯТАДААС утаагүй хагас кокс түлш, асаагч авах байсан юм. Энэ бүхэн зогсонги байдалд орсон учир Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Энэ өвөл УТАА БУУРАХГҮЙ, ХЭВЭЭРЭЭ БАЙНА ШҮҮ” гэсэн мэдэгдэл хийчихэв.

Сайд дарга нарын үйлийн үртэй энэ үг явж явж Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргын толгой дээр буух нь ойлгомжтой. Утаа нэмэгдэж, харагдах орчин хязгаарлагдах тул иргэдийн УУР БУХИМДАЛ дээд цэгтээ хүрнэ. Нүүрсний хулгайн эсрэг жагсаал шиг “угаартаж үхлээ” гэх агуулгатай лоозон барьж жагсана. Энэ дагуу Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга нар хариуцлага хүлээж огцорно.

Өмнөх дарга нь утаа бууруулж чадаагүйн улмаас хариуцлага хүлээж огцорсон. Түүний оронд хуульчдийн холбооны гишүүн Ц.Ганболд гэх залу ухэсэг бужигнуулж байгаад саяхан суудлаа өгчээ. Одоо энэ байгууллагын даргаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Б.Батшагай саяхан тэг дундуур нь зүсээд ороод иржээ.

Тэрбээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ үр ашиггүй, дэмий зүйлд зарцуулсаар байна. Тухайлбал, “Бидний оролцоо-Цэвэр орчин” өдөрлөгийн хүрээнд 20 сая төгрөгөөр хэвлэлийнхэнтэй гэрээ хийжээ. Түүнчлэн авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт бодисын судалгаа хийх ажилд 30 сая төгрөг, өвөлжилтийн бэлтгэх хангах аяны зардалд 13 сая 280 мянган төгрөгийг ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛЖЭЭ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.181.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.