Тендерчин Х.Нурболат ТӨРИЙН АЛБАНД ТЭНЦСЭНГҮЙ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-10-13

Монгол төрд хувь хүн биш, хууль засагладаг байх ёстойг эрх баригчид очсон аймаг бүртээ хатуу сануулж яваа. Энэ тухай өгүүлэх учир нь Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын хамаг тендерийг өөрийн компаниараа дамжуулан хуу хамчихсан, тендерчин нөхөр АИТХ-ын төлөөлөгч Х.Нурболатын албан тушаалд томилогдохоор хууль зөрчин санаархаж буй үйлдэлтэй холбож байгаа юм.

Дээд сургууль төгсөөгүй, дипломоо хуруамчаар авсан хэрэг нь Прокурорын байгууллагын дүгнэлтээр баталгаажсан, авлига, ашиг сонирхолын зөрчилтэй тэрбээр 2020 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, төлөөлөгчөөр сонгогдсон. Түүгээр ч барахгүй аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга гэсэн сэтэр зүүчихсэн, аймгийн даргаа албан тушаалаа өгч, эсвэл аль ашигтай албан тушаалд томилж өг хэмээн шантаажилж байсан нь Д.Баурыжан даргын илтгэлээс илт уншигддаг.

Ийм увайгүй нөхөр өөрийн хүслээ гүйцэлдүүлэхээр улам санаархаж “Баян-Өлгий аймгийн “Цахилгаан, шугам сүлжээ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг удирдахаар тохироо хийж шинэхэн Засаг дарга А.Камелиятыг ятгасаар байгаад АТГ-т бичиг өгүүлсэн ч харамсалтай нь Төрийн хуулийн хатуу босгыг алхаж чадсангүй. Учир нь АТГ болон Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газруудаас “Төрийн албанд тэнцэхгүй”, “Мэргэжлийн хүнийг томил” гэсэн хариуг хүргүүлсэн байна.

Баян-Өлгий аймгийн эрчим хүчний системийг удирдан чиглүүлээд явах мэдлэг чадвартай олон боловсон хүчинг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Телейхан бэлтгэж өгсөн. Тэдний төлөөллөөс орон нутгийн эрчим хүчний салбараа удирдуулах нь зөв сонголт болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.76.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.