БИЙЛЭГЖҮҮ НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 610 саяын 3 ОРОН СУУЦТАЙ!!
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-10-13

Б.Эрдэнэсүх нь Б.Эрдэнэсүх нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн заан цолтой. 1994-2004 онд нийслэлийн 58 дугаар дунд сургуулийн бүрэн дунд боловсролтой төгссөн бол 2013-2017 онд Улаанбаатар Эрдэм  их сургууль Эрх зүйч /БАКАЛАВР/, 2019-2020 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежмент тус тус суралцсан аж. Түүнчлэн 2014-2017 онд “Очух” ХХК-ийн захирал, 2017 онд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга, 2020 оны 10 дугаар сарын 3-нд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.

НИТХ-ын төлөөлөгч Бишээгийн Эрдэнэсүхийн жилийн орлого 136 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 5 сая төгрөг байна. 610 сая төгрөгийн 3 нийтийн орон сууцтай. Toyota, Crown- 1, Hyundai, Mighty- 1 машинууд нь 18 саяын үнэтэй. 25 саяын 5 хурдан удмын адуутай.  74 саяын эзэмших-699м/кв-2, эзэмших-700м/кв-4 газартай. 10 саяын үнэт эдлэлтэй. Тэрээр хадгаламждаа 30 сая, бэлнээр 300 сая төгрөгтэй аж. Райт финанс ХХК 1000ш, Эрдэнэс таван толгой ХК 3721ш хувьцаа эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн.

Түүнчлэн 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 271 саяын орлоготой гэж мэдүүлж байсан бол 2022 онд түүний орлого багагүй буурч 136 сая болов.

Хороон Засаг дарга байхдаа тэрээр 275 саяын тээврийн хэрэгсэл, 100 саяын хурдан удмын адуу, 60 саяын газар, 100 саяын үнэт эдлэл, 300 саяын хадгаламжтай бийлэгжүү Засаг дарга байжээ.  

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.151.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.