Гадаадын иргэн, харъяатын газрын дарга Н.Ууганбаяр гэж хэн бэ?
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-10-17

Х.Нямбаатар Хотын даргаар томилогдсоныхоо дараа нийслэл дээр өөрийн багаа бүрдүүлж, бүтцийн шинэчлэл хийнэ хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл тэрбээр ажлаа авсан даруйдаа өөрийн багаа бүрдүүлж эхэллээ. Тодруулбал, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг Засаг дарга өөрийн нэгдүгээр орлогчоороо томилох асуудал яригдаж байгаа бөгөөд түүний оронд Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг томилох гэнэ.

Тэгвэл Н.Ууганбаяр гэж хэн бэ?

Хурандаа Н.Ууганбаяр нь Цагдаагийн дээд сургуулийг 1997 онд төгссөн. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Тасгийн дарга, Эрүүгийн цагдаагийн газарт тасаг, хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2012-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байсан аж.

 

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг 2008 онд төгссөн. Мөн АНУ-ын Фениксийн их сургуульд магистр хамгаалсан. Итали, Австрали улсуудад Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна. 

Нэргүйн Ууганбаяр гэх энэ хурандаа Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа салбарын сайд асан Х.Тэмүүжиний эсрэг ажиллагааг зохион байгуулсан гэх хэргээр албанаасаа чөлөөлөгдсөн хурандаа нарын нэг юм.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Нэргүйн Ууганбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар наймдугаар сарын 5-ны өдөр томилжээ.

Албан тушаалаа хүлээж авсаныхаа дараагаар 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өмнөх дарга Д.Мөрөнг 1 сая 800 мянган төгрөгийн шагнах тушаал гаргаж шагнасан нь олны анхаарлыг татаж байв. Тэрээр шагнасан үндэслэлээ “байгууллагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажилд он удаан жил зүтгэсэн” хэмээн заасан байна. Д.Мөрөн удирдсан байгууллагаасаа заавал мөнгөөр шагнуулаад байхаар ядуу хүн биш аж. Ингэж шагнасан нь албан тушаалаа хэл амгүй өгсөнд олзуурхаад уг мөнгийг Мөрөнд өгсө байх хэмээн зарим нэг нь хардаж байсан билээ.

Ажил албаа авсан цагаасаа л мөнгөний асуудал гаргаж байсан хурандаа маань ковид цар тахлын үеийг ч алдсангүй. 25 сая төгрөгөөр хувьдаа комьпютер авч байсан нь мөн олны эгдүүцлийг хүргээд амжсан аж. 

Нийслэлийн захирагч Х.Нямбаатарын томилгоогоор гадаадын иргэн, харъяатын газрын дарга Н.Ууганбаяр Төрийн нарын бичгийн даргаар томилогдоно.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.145.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.