Монголбанкны ахлах шинжээч Э.Ариунтуяа 116 саяын 23 ширхэг АВТОМАШИНТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-10-18

Эрдэнэбилэгийн Ариунтуяа нь 2008 оны 8 дугаар сарын 1-нд Монголбанкны ахлах шинжээчээр томилогджээ.  Монголбанканд 15 жил ажилласан аж

Ахлах шинжээчийн жилийн орлого 69 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 65 сая төгрөг байна. 692 сая төгрөгийн 2 нийтийн орон сууц, 1 зуслангийн байшин, 1 үйлчилгээний зориулалттай байгууламж, 4 автозогсоол, 1 авто гражтай. 116 саяын Toyota, Alphart- 2, Lexus, RX 450- 2, Land Cruiser 70- 5,Жижиг оврын ачааны машин,- 4, Kia, Бонго- 2, Toyota, Prado- 2, Shevrolet, Toyota 1/X- 2, Dodge, Ram- 2,Тусгай зориулалтын машин,Toyota, Hilux- 1, Жийп болон туулах чадвар өндөр,Nissan, Patrol- 1 тус тус машинтай. 22 саяын 22 үхэртэй. Тэрээр эзэмших-2800м2-1, эзэмших-699м2-2, эзэмших-700м2-1, эзэмших-89109м2-1, эзэмших-9903м2-1, эзэмших-99921м2-1 гээд нийт долоон газрууддаа 44 сая 500 мянгаар үнэлсэн байна. Хадгаламждаа 18 сая төгрөгтэй, 183 саяын зээлтэй аж. Содболор од ХХК 100 %, Спэшлпрожектс ХХК 100 % -ийн ногдол ашгийг хүртдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

 Э.Ариунтуяа нь 2018 онд Dodge, Ram- 1,Жижиг оврын ачааны машин,- 1, Shevrolet, Toyota 1/X- 1 гэх 11 саяар үнэлэгдэх машинтай байсан бол 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад түүний тээврийн хэрэгсэл хэд дахин нэмэгдсэн байна. Мөн 44 саяын долоон газар нь ихэд анхаарал татав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.34.110)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.