НИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаяр 2 ТЭРБУМЫН 12 ОРОН СУУЦТАЙ!!
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-10-18

Нийислэллийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Дамдинсүрэнгийн Энхбаяр нь 1981.08.19-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр Нийслэлийн 20 дугаар сургуулийг 1989-1998  онд дүүргэжээ. 2000-2004 онд “Их засаг” олон улсын их сургуулийг, эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсжээ. 2006 онд Хас банкинд борлуулалтын менежерээр ажиллан ажлын гараагаа эхлэсэн. 2012-2013 онд “Орчлон констракшн” ХХК-д төслийн менежер, 2014-2015 онд “Юнайтед Бродкастинг” ХХК-д маркетингийн менежер, 2016 оноос “Шинэ гэр түншлэл” ХХК-д гүйцэтгэх захиралаар тус тус ажилласан байна.

Д.Энхбаяр нь 2020 оны 10 сарын 22-нд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

НИТХ-ын төлөөлөгчийн жилийн орлого 293 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 28 сая төгрөг байна. 2 тэрбум төгрөгийн 12 нийтийн орон сууц, 1 хашаа байшин, 1 үйлчилгээний зориулалттай байгууламж, 2 авто гражтай. 37 саяын Toyota, Crown машинтай. Тэрээр 5 саяын Өмчлөх-137м/кв газартай. Хадгаламждаа 8 сая төгрөгтэй, 90 саяын зээлтэй аж. Цэнхэр Арслан ХХК 100%, Дэмж инвестмент партнерс ХХК 100 %, Шинэ Гэр Түншлэл 100%, Атем дизайн ХХК 50%, Баатар бэйлийн хошуу ХХК 80%, Ажилсаг аав ХХК 100%, Тайгын шим констракшн ХХК 50%-ийн ногдол ашгийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Түүний 2021 оны жилийн орлого 1 тэрбум 800 сая давсан бол 2022 оны орлого нь илтэд буурч 297 сая болж багассан байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.79.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.