“ДЦС-4”-ийн захирал Ү.ТӨМӨРХУЯГ цагдаагийн генерал Ч.Амарболдтой “НУУЦ ГЭРЭЭ” байгуулсан учир юу вэ...!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-10-19

Эрчим хүчний салбар сэхээ авахгүй байгаагийн нэг илрэл нь сэтгэлгүй дарга нарын мөнгө хий дэмий үрсэн үйлдэлтэй шууд холбоотой юм. 2023 он гарснаас хойш “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-иас инженерүүд ажил хаяж Солонгос руу гарсан гэж Ерөнхий сайдад мэдээллэж байв. Тэгтэл “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг гэгч нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйл,  15.1.4, 15.1.6 зэргийг ноцтой зөрчиж татвар төлөгчдийн мөнгийг зүй бус зүйлд зарцуулсан байна.

Тодруулбал 2023 оны 09 дүгээр сарын 11-нд “СММ” ХХК-тай гэрээ байгуулж 157 сая 601 мянган төгрөгөөр компанийн дурсгалын лого нийлүүлэх нэрийдлээр 2450 ширхэг сувинер, сувинерийн хайрцаг, тор, гангар шаазан, усны сав зэргийг хийлгэсэн байна.

Түүнчлэн 2023 оны 09 сарын 20-ний өдөр Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга хошууч генерал Ч.Амарболдтой “ДЦС-4”-ийн 7 цехийн ажилтнуудад эрүүл мэндийн болон сэтгэл зүйн сургалт явуулах НУУЦ ГЭРЭЭ байгуулж, улмаар төлбөрт нь зургаан сая төгрөг шилжүүлжээ.

2023 оны 10 дугаар сарын 05-ний өдөр “Тулга төхөөрөмж” ХХК-ийн захирал Ц.Ганболдтой гэрээ байгуулж 32 сая 984 мянга 800 төгрөгөөр АЯГА ТАВАГ худалдан авсан бол 2023 оны 10 дугаар сарын 03-ний өдөр “Эрхэм Ивээл” ХХК-иас 38 сая 500 мянган төгрөгөөр  “Аяга таваг угаагч -1700 хүчин чадалтай техник”  худалдан авсан байна.

Мөн 7 сая 687 мянган төгрөгөөр “УГААЛГЫН НУНТАГ” худалдаж авсан бол 106 сая 700 мянган төгрөгөөр 40 жилийн ойн ном хэвлүүлжээ. Энэ нь Засгийн газрын хэмнэлтийн горим болон Төрийн хэмнэлтийн хууль зөрчжээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.34.110)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.