Болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна
Үйл явдал
/
2024-06-18

Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Дуу цахилгаантай аадар орох бөгөөд салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.

Цаг агаарын мэдээг урьдчилан харах

Гол, усны ойролцоо байрлах бол эргээс 100 метр зайтай хол байрлах

Хүүхдийг гол, усны ойр тоглуулахдаа хараа хяналтаа сайжруулах

Согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол, усанд орохгүй байх

Өндөр хүчдэл, цахилгаан шонгийн ойр орчимд байрлахгүй байх

Үерийн далан ам, уулын бэл дагуу суурьшихгүй байх

Зөвшөөрөгдсөн гарц, гармаар зорчих

Дуу цахилгаатай, аадар орох үед цахилгаан хэрэгслүүдийг салгах, ашиглахгүй байхыг анхааруулж байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.121.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.