Д. Амарбаясгалан: Золгүй явдлаар улстөр хийж байгаа АН улстөрийн үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна
Үйл явдал
/
2024-06-18

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан СЕХ-нд бичиг хүргүүлэн гарч ирээд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Төрийн сонгуулийг эмх цэгцтэй, хариуцлагатай зохион байгуулах нь улстөрийн намуудад оноогдсон үүрэг байдаг. Сонгуулийн компанит ажлыг зохион байгуулахдаа золгүй явдлыг улстөржүүлэх, монголын ард иргэдийг талцуулах, хагалган бутаргах гэх мэт үйл ажиллагаа явуулах нь улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд шууд аюул учруулдаг зүйл байдаг учраас ялангуяа эрх баригч нам, голлох сөрөг хүчний зүгээс харицуцлагатай хандах тал дээр уулзаж, ярилцаж, зөвшилцсөн. Тэгэхээр МАН-ын системийн авлигачидтай, бүлэглэлүүдтэй тэмцэх тэмцэл өнөөдрийг хүртэл зогсоогүй, цаашид ч зогсох ёсгүй гэдгийг энэ үйл явдлууд илэрхийлж байна. Тийм учраас МАН золгүй үйл явдлаар улстөр хийж байгаа Ардчилсан намыг улстөрийн үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Мөн золгүй үйл явдалд холбогдсон хэрэгт холбогдогч нь манай намын нэр длэвшигчийн ухуулагчаар ажиллаж байсан учраас ёс зүйн хэм хэмжээгээ баримтлах зарчмаар сонгуулийн сурталчилгаа, компанит ажлыг нь зогсоосон байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.188.119.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(59.153.113.187) 2024-06-18 18:09:23
Юу гэсэн үг вэ. Хүний амь үрэгдсэн нь үнэн. Танай намын ухуулагч бүрэлгэсэн нь үнэн. Цэвэр улс төрийн талцал намчирхлаас болж ийм асуудал үүссэн. Хохирсон нам нь таг дуугай байгаад байх бсан юмуу та нарынхаар бол.