Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна
Үйл явдал
/
2024-06-19

Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо үргэлжлэн орох төлөвийг Цаг уурын байгууллагаас мэдээллэсэн. Иймд ИРГЭД ТА БҮХЭН:

Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,

Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтсон бол ойртохгүй байх,

Цахилгаан щит бүхий байрууд, подвальд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,

Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байх,

Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул ойртох, хүрэхээс зайлсхийх,

Тулгуур хазайсан, унасан унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.36.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.