Сурагч гутлын “Маza” брэнд бий боллоо
Үйл явдал
/
2024-06-19

Монголын арьс ширний Үндэсний холбоо, Шинжлэх ухаан, Техникийн их сургууль, Үйлдвэрлэл Технологийн дээд сургуулиас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Сургуулийн хүүхдийн гутал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын багш эрдэмтэн, судлаачид, арьс шир боловсруулах үйлдвэр, гутал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, ХХААХҮЯ, ЖДҮГ-ын төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээний үеэр:

Хүүхдийн хувцасны онцлог, стандарт шаардлагууд,

“Хүүхдийн гутал” судалгааны ажлын үр дүн,

Сургуулийн хүүхдийн гутлын судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл,

Сурагч хүүхдийн гутлын үйлдвэрлэлийг кластерт нэгтгэх зэрэг сэдвээр хийгдсэн судалгаа, дүгнэлттэй танилцаж, тавигдсан илтгэлийн хүрээнд санал солилцлоо.

Монгол Улсад ерөнхий боловсролын 859 сургуульд 746 000 сурагч сурч байгаагаас 360 000 хүүхэд бага ангид суралцаж байна.

Хүүхдийн гутлын чиглэлээр гутал үйлдвэрлэгч 7 аж ахуйн нэгж кластерт нэгдэж, хүүхдийн гутлын “МАZA” брэндийг үүсгэж, одоогоор 1800 хос гутлыг үйлдвэрлэж, худалдаанд гарахад бэлэн болсон байна.

Энэхүү сурагч гутлын кластерын санаачлагыг өргөжүүлэхийн тулд нэн тэргүүнд арьсны боловсруулалтыг сайжруулах, загвар дизайн, гутлын хэвлүүрийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүүхдийн гутлын стандартыг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран боловсруулах, төрийн байгууллагын зүгээс ижил төрлийн импортын гутлын нийлүүлэлтэд анхаарах шаардлагатай талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.146.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.