Шинэ хоршоо хөдөлгөөн амжилттай хэрэгжсээр байна
Үйл явдал
/
2024-06-19

Баруун бүс нутгийн:

Говь-Алтай аймагт 69 хоршоо шинээр байгуулагдаж, 264 малчин хоршооны гишүүн болж, 9 тэрбум 312 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олголоо.

Завхан аймагт 58 хоршоо шинээр байгуулагдаж, 169 малчин хоршоонд нэгдэж, 5 тэрбум 997 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ.

Увс аймагт 69 хоршоо шинээр байгуулагдаж, 235 малчин хоршоонд нэгдэж, 7 тэрбум 829 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлээ авчээ.

Ховд аймагт 86 хоршоо шинээр байгуулагдаж, 252 малчин хоршоонд нэгдэж, 10 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна.

Ийнхүү Баруун бүс нутагт Шинэ хоршоо хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтын зээл 33 тэрбум 151 сая төгрөгт хүрээд байна.

Үйлдвэрлэл эрхэлж, мал аж ахуйн салбартаа шинэчлэл авчрахаар зүтгэж буй малчиддаа амжилт хүсье

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.121.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.