Камбожийн Хаант Улсын Эдийн засаг, сангийн яамны төлөөлөгчид Засгийн газрын өрийн удирдлагын туршлага судаллаа
Үйл явдал
/
2024-06-19

Камбожийн Хаант Улсын Эдийн засаг, сангийн яамны төлөөлөгчид Монгол Улсын Сангийн яаманд ирж Засгийн газрын өрийн удирдлагын талаар туршлага судаллаа.

Камбожийн Хаант Улсын Эдийн засаг, сангийн яамны төлөөлөгчид нь Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлага, засгийн газрын гадаад болон дотоод үнэт цаас гаргах, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран боловсруулан Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги, ногоон санхүүжилтийн зохицуулалтын талаар туршлага судлахаар Монгол Улсад 2024 оны 6 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд ажиллаа. Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Сангийн яамнаас Засгийн газрын дунд хугацааны өрийн стратеги боловсруулах, гадаад болон дотоод үнэт цаас, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хэлэлцээр хийх асуудлаар сургалт өгч, өөрсдийн туршлагыг хуваалцлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.166.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.