Цахим хуудсанд оруулсан мэдээлэл нь олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байна.
Үйл явдал
/
2024-06-19

2024 ОНЫ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АНГИЙН ХУГАЦАА БОЛООГҮЙ БӨГӨӨД ТУРКИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИД ЯМАР Ч ЗӨВШӨӨРӨЛ ОЛГООГҮЙ БОЛНО

МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ НЬ:

1.Амьтны тухай хуулиар ахуй, үйлдвэрлэл, тусгай зориулалтаар амьтан агнах барих зөвшөөрөл олгодог.

2. Монгол улсын хэмжээнд агнуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий 50 гаруй аж ахуйн нэгжүүд бий.

3. Зөвшөөрлийн тухай хууль 2022 онд батлагдсанаар тусгай зориулалтын ан хийх зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар аймгийн Засаг дарга олгож байгаа. /Амьтны тухай хуулийн 25.1-д заасан тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгодог.

4. Амьтны тухай хуулиар тусгай зориулалтаар болон ахуйн зориулалтаар агнах хугацааг тогтоосон байдаг. Амьтны тухай хуулийн 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олзворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно:

9.7.1.Угалзыг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;

9.7.2.Тэхийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл;

9.7.3.Хар сүүлтийн зээрийн ооныг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

9.7.4.Халиун бугыг жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл.

5. Тусгай зориулалтаар агнах ангийн төлбөр хураамжийг Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоос та бүхэн харж болно.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=13000

Цахим хуудсанд оруулсан мэдээлэл нь олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байна.

2024 оны тусгай зориулалтын ангийн хугацаа болоогүй бөгөөд Туркийн аялал жуулчлалын компанид одоогоор ямар ч зөвшөөрөл олгоогүй болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.28.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.