Ховдынхныг хамгийн сайн сонсож, үгийг нь төрд дамжуулдаг гишүүн
Үйл явдал
/
2024-06-19

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа сонгуулийн арвин туршлагатай, буурь суурьтай хүн гэдгээрээ УИХ-ын сонгуулийн II тойрог Ховд, Завхан, Говь-Алтай аймагт нэр дэвшигчдээс ялгаатай.

Түүний хувьд УИХ-д гурван удаа нэр дэвшиж, нэг удаа парламентад суусан. Гурвууланд нь Ховд аймгаасаа нэр дэвшсэн. Өөрөөр хэлбэл, ашигтай байрлал харж, буйр сэлгэж гүйдэггүй нэгэн. Энэ удаад ч тэр. Баруун хязгаартаа нэр дэвшиж буй.

  • Нэгт, Ховд нутгийнхаа иргэдийн итгэлийг өвөртлөн төр түшилцэх хүндэт үүргийг хүлээснээрээ
  • Хоёрт, аймагтаа чамгүй ажил хийснээрээ тойргоосоо нүүр буруулаагүй.

Нэг давуу тал бий. Өнгөрсөн дөрвөн жил Ховдынхныг төлөөлж парламентад суухдаа тойргоо ер хаяагүй. Сум, баг бүрээр орж ажилласан гэхэд хилсдэхгүй. Зарим нь сонгууль дөхөөд гэнэт санасан мэт очдог байхад, мань хүн жил бүр гэлтгүй нэг жил хэд хэдэн удаа очсон байна. Ач холбогдолтой хурал цуглаан, зөвлөгөөн, хэлэлцүүлэг бүхэнд нь оролцохыг зорино. Нутгийн иргэдийн яриа хөөрөө, санал сэтгэгдлийг заавал сонсоод гарна.

Хамгийн гол нь, уулзалтуудад иргэдээс ирсэн хүсэлтүүдийг нэгбүрчлэн тэмдэглэж, эргээд заавал хариу өгнө. Сонссон, тэмдэглэсэн саналуудыг нь төрд уламжилж, холбогдох дарга, албан тушаалтнуудад дамжуулна. Тэгээд араас асууж сураглана. Бүтэлтэй, бүтэлгүй хариугаа иргэддээ буцааж мэдэгдэнэ. Энэ нь нэг талаар хариуцлага, нөгөө талаар итгэлтэй байдал юм.

Шуудхан хэлэхэд өнөөгийн парламентчдад ховордсон чанар. Ийм зарчмаар ажилладаг нь 76 гишүүн дотор тоотой цөөн. Тойргоо мартчхаад сонгууль дөхөхөөр хадаг яндар бариад гүйгээд ирдэг хэмээн шүүмжлүүлцгээдэг. Уг нь улс оронд хэн нэгэн эрх мэдэлтэн бус, иргэдийн төлөөлөл болж, сум баг бүрт хүрч ажиллаж чаддаг парламентын төлөөлөгч хэрэгтэй.

Тиймээс л иргэн бүрийн үгийг сонсох, төр дэхь төлөөллийг нь нэмэх үүднээс УИХ-ын сонгуулийн тогтолцоогоо холимог болгож, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг оруулсан билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.232.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.