Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан тэмцэх ажил үргэлжилж байна
Үйл явдал
/
2024-06-20

Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан тэмцэх ажил Архангай, Өвөрхангай аймагт үргэлжилж байна.

2024 онд улсын төсвийн хөрөнгөөр “Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан тэмцэх ажил”-ын хүрээнд Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин сумдын ойн санд 8000 га талбай, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ойн санд 10000 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэж дууслаа.

Архангай аймгийн Цэцэрлэг, Жаргалант сумдын ойн сангийн 20000 га талбайд тэмцлийн ажил үргэлжилж байна.

Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан тэмцэх ажлыг ”Аглаг ой” ХХК, “Хатант Форест” ХХК, “Томас Эйр” ХХК-ууд гүйцэтгэж байна.

May be an image of aircraftMay be an image of nature, tree and grass

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.225.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.