Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Үйл явдал
/
2024-06-20

Улаанбаатар хотод 20:00 цаг хүртэл усархаг бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Аянга, цахилгаан хаана ч бууж болно. Бороо орж байх үед аянга нэг буусан газартаа хэдэн ч удаа бууж болдог бөгөөд өндөрлөгт байгаа зүйл дээр унах нь элбэг, өндөр зүйл дээр буусан аянга дотогш дамжих аюултай тул аянга, цахилгаантай үед дараах зүйлийг анхаарна уу.

  • Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх;
  • Өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх;
  • Радио, телевиз, гар утас зэргийг унтраах;
  • Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх;
  • Машин дээр аянга буусан ч дотогш дамжиж орохгүй тул цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух;
  • Модноос 4 метрээс дээш зайд холдож доош суух;
  • Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх;
  • Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антеныг брезент буюу даавуугаар бүтээхийг анхааруулж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.13.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.