Дахивар нөөц хүлээн авах өдөрлөг
Үйл явдал
/
2024-06-20

Хан-Уул дүүрэгт ДАХИВАР НӨӨЦ ХҮЛЭЭН АВАХ ӨДӨРЛӨГ зохион байгуулагдана. ДАЯС#19

Дахивар нөөц хүлээн авахад 5 хоног үлдлээ. 

Та бүхэн орон сууц, гудамж, хорооныхоо сошиал группуудэд шэйр хийж өгнө үү. Мөн постерыг хэвлэж тарааж болно. 

Та бүхэн дараах төрлийн дахивар нөөцөө ангилж цуглуулаад 2024.06.22-ны өдөр 10:00-16:00 цагийн хооронд Хан-уул дүүргийн 1-р хорооны 120 мянгатын автобусны буудлын баруун талын талбайд авчирч өгнө үү.

 

Дахивар нөөцийн төрлүүдэд

Ус ундааны хуванцар сав (PET)

Ахуйн хэрэглээний хуванцар сав (HDPE)

Хуванцар PP

Гялгар уут (зөөлөн, хатуу)

Бор хайрцаг

Бүх төрлийн шил, шилэн сав, лонх

Хөнгөнцагаан лааз

Хайруулын таваг

Газны сав

Зэс, төмөр, хайлш

Хаягдал эм

Дахивар авчирсан хүмүүст гарын бэлэг өгнө. 

Санхүүжүүлэгч байгууллагууд: 

М Си Эс Кока Кола ХХК

М Си Эс Эстейтс ХХК

Хамтран ажиллагч байгууллагууд: 

Хан-Уул дүүргийн ЗДТГ

Төвшинсайхан Мөнх ТББ

Ээлтэй үйлдвэл ТББ

Хог биш баялаг ТББ

Өнгө нэм ТББ

Шинэ Шил ХХК

Zero Waste Club

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.236.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.