Миний хүү ламхай нарыг хүчиндээгүй!! 19 настай хүүг минь ЁС БУС ХЭРЭГ ГҮТГЭЖ бүх насаар нь хорих гэж байна
Үйл явдал
/
2024-06-20

Ламхай нарын гэх хэрэгт холбогдсон хүүхдийн ар гэрийнхэн өнөөдөр /2024.06.20/ мэдээлэл хийлээ. Хэрэгт холбогдсон 18 настай хүүгийн ээж С.Саранчимэг мэдээлэл ярихдаа "Ламхай нарын хүчингийн хэрэг шүүхэд шилжсэн. Миний хүүг насанд хүрсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн хамгийн хүнд зүйл ангиар шийтгүүлэх гэж байна. Хүү маань 2011 онд Энэтхэгийн шашны сургуульд явж, суралцаад 10 гаруй жилийн дараа буюу 2023 оны хоёрдугаар сард миний бие муудсан учир хүү минь ээжийгээ асрахаар эх орондоо ирсэн. Гэтэл ганданд гарсан зохиомол хэрэгт холбогдчихлоо. Мэдээж хэргийн үнэн мөнийг шүүх эцсийн байдлаар тогтооно. Хүүг минь гурван хүүхэд хүчиндсэн гэж маш увайгүйгээр худал мэдээллийг тараасан. Миний хүү эрүүгийн хамгийн хүнд 8-12 жил, бүр цаашилбал 25 жил хүртэлх бүх насаараа хоригдох хуулийн зүйл ангид заасан хэрэг нь шүүхэд шилжээд байна. Миний хүү хүүхэд хүчиндээгүй. Энэ бол гүтгэлэг.

Хохирсон гэх хүүхдийн биед шүүх шинжилгээний байгууллагаас хоёр удаа үзлэг хийсэн юм билээ. Ингэхэд ямар ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Нарийн юм бас хамаагүй ярьж болохгүй л байх. Ингэж хэл гэсэн тохиолдол ч бас бий. Хохироосон гээд байгаа хүүхдүүдийн ээжүүд дандаа өвчтэй, төлбөрийн чадваргүй, боломжгүй айлууд. Би үүнийг тохиолдол гэж харахгүй байгаа. Дөрвийн дөрвөн хүүхэд адилхан амьдралтай байна гэдэг санамсаргүй зүйл биш. Хүүхдээ хүчиндүүлсэн гээд явсан Б гэх эмэгтэй гандангийн дотуур байранд 45 хоносон. Би тэр хүүхнийг судалгаа хийсэн гэж ойлгодог. Намайг хүртэл харлуулах тактик явуулсан.Гэхдээ тэр хүүхний хүүхэд манай хүүхдийг дотуур байранд байх үед тэнд байгаагүй.

Эцэст нь хэлэхэд ядарсан эх, хүү хоёрт Монголын ард түмэн минь туслаач. Хуульчид, Монголын төрийн өндөрлөгүүд, бурхан шашинтны төвүүд, Энэтхэг улсын Элчин сайдын яам бусад холбогдох хүмүүс энэ асуудалд анхаарлаа хандуулаач хэмээн чин сэтгэлээсээ хүсье. Өвчтэй зовж байгаа би олон жил шашны эрдэм сурсан хүүгээрээ нас барахын цагт толгой дээрээ маани ч гэсэн уншуулмаар байна” гэлээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.79.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.