Анхааруулах мэдээ
Үйл явдал
/
2024-06-21

Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр усархаг их бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.

2024 оны 06 дугаар сарын 21-ний 20 цагаас 06 дугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр их бороо орно. Өдөртөө зарим сумдаар бага зэргийн бороотой. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.

СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно.Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

2024 оны 06 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 27-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

24-25нд шилжих шөнө ихэнх сумдын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна .

Мэдээ бичсэн инженер: Г.Энхзул

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.137.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.