Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан
Үйл явдал
/
2024-06-23

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БОЛОВСРУУЛЖ, УИХ-ЫН ЧУУЛГАНЫ 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭН БАТАЛСАН.

⚖️ХУУЛЬ 9 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах нөлөөллийн ажлыг аймагт зохион байгуулж, төрийн албан хаагчид болон иргэд, олон нийтэд нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар орон нутагт Хүүхэд хамгааллын тухай хууль, хамт баталсан бусад хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хангагдаж, талуудын оролцоо, хамтын ажиллагаа сайжирч, хуулийн хэрэгжилтэд эерэг өөрчлөлт үзүүлж, төрийн албан хаагчид болон иргэд олон нийтийн шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ойлголт сайжрах юм.

Та бүхэн хуулийн шинэчилсэн найрууллагатай танилцаарай.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140463602711

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.122.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.