Биокомбинатын эрсдэлтэй бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүллээ
Үйл явдал
/
2024-06-23

Туул голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 80 см даван үерлэж байна. Туул гол Ассем вилла, Маршлын гүүр, Биокомбинат орчимд халих эрсдэлтэй байдаг. Ассем вилла, Маршлын гүүр хяналтад байна. Харин ХУД-ийн 12 дугаар хороо Биокомбинатын орчимд Туул гол хальсан нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс эрсдэлтэй бүсээс 100 орчим айл өрх, амралт сувиллын газрын 500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүллээ.

НОК-ын Шуурхай штаб

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.230.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.