Дунд гол орчимд үйл ажиллагаа явуулж буй 8 ААН голын лаг хагшаасыг цэвэрлэж байна
Үйл явдал
/
2024-06-23

НОК-ын дарга Х.Нямбаатар өчигдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр Дунд гол орчимд ажиллаж, "Уран ган", "Тайгам-Алтай" ХХК болон "АПУ" ХК-ийн удирдлагуудтай зөвшилцөн, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэхээр болсон юм.

Урд шөнөөс эхлэн "Тайгам-Алтай" ХХК, "АПУ" ХК Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 8 ААН Дунд голын 7 байршилд лаг хагшаасыг цэвэрлэж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.253.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.