Үргэлжлэн орсон борооны улмаас мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээг авч байна
Үйл явдал
/
2024-06-24

2024 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой 10 дуудлага бүртгэгдсэн байна.

2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагууд тодорхойлж шуурхай арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол эргээсээ хальж айл өрх, амралт сувиллын газарт байсан 304 иргэн, Налайх дүүрэг 6-р хороо UB-2 амралтын газрын гарамаас усанд боогдсон 80 иргэнийг тус тус автомашин болон завиар нүүлгэн шилжүүлж аюулгүй бүсэд гаргасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 26-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт туул гол үерлэн орсон хэсэгт 1240 тн шороогоор сэтэрсэн даланг сэргээн засварлах, лаг хагшаас зөөвөрлөх, шаардлагатай газруудад усыг соруулах халдваргүйжүүлэх, сэлбэ гол дагуух далан шуудуу хийх ажлуудыг үргэлжлэн зохион байгуулж байна.

May be an image of 1 personMay be an image of 7 people, ambulance, grass, fog and roadNo photo description available.May be an image of 9 people, tree and grass

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.