Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
Үйл явдал
/
2024-06-24

Нийслэлийн хэмжээнд зургаадугаар сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж, Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж, үерийн нөхцөл байдал үүссэн.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс хуралдаж, зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэл Улаанбаатар хотыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Үерийн улмаас эвдрэл үүссэн барилга, авто зам, замын байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн засварыг яаралтай хийх, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан сувгийн халих эрсдэлтэй хэсгүүдийг хүчитгэн бэхжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх, мод бутыг шилжүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд үерийн дараах цэвэрлэгээ, ариутгал хийх ажлыг шуурхай зохион байгуулна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.