22-дугаар хорооны цогцолбор барилга энэ онд ашиглалтад орно
Үйл явдал
/
2024-06-25

Чингэлтэй дүүргийн 22-р хорооны цогцолбор барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ядамжав, хорооны Засаг дарга Б.Цогзолмаа нарын албаныхан болон тус хорооны оршин суугчид оролцлоо.

Хороодын ачааллыг тэнцвэржүүлж, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүрэгт таван хороог шинээр нэмж байгуулсны нэг нь 22-р хороо юм.

Хорооны цогцолбор байр ашиглалтад орсноор 4000 гаруй иргэн хороо, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээг тав тухтай нэг цэгээс чирэгдэлгүй хүлээн авах нөхцөл бүрдэнэ.

Хорооны байрыг энэ оны арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна.

May be an image of 4 people and textMay be an image of 1 person, oil refinery and textMay be an image of 5 people and textMay be an image of map, oil refinery, lumberyard and textMay be an image of 10 people and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.107.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.